“Бодь даатгал”, “Материал импекс, “Дархан нэхий” ногдол ашиг тараахаа мэдэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-02-17 17:37:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд ногдол ашиг хуваарилах талаар мэдээлж байна. Тодруулбал, "Бодь даатгал” ХК 2021 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 5 төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэжээУлаар энэ оны 6 дугаар сарын 30-ны "ҮЦТХТ"-өөр дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулах аж.

Мөн "Материал импекс” ХК өнгөрсөн оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигч нарт нэгж хувьцаанд 230 төгрөгийн ногдол ашиг тараахаар болжээЭнэ оны 4 дүгээр сарын 11-нд "ҮЦТХТ"-өөр дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулах нь. "Дархан нэхий” ХК хувьцаа эзэмшигч нартаа 300 сая төгрөгийг ногдол ашиг болов. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2022 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд энэ оны 12 дугаар сарын 31-ний дотор хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэжээ.

Холбоотой мэдээ