Италийн эргийн хамгаалалтынхан 1000 гаруй цагаачийг аварчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-07-22 11:17:52

РОМ. /Sputnik/. Италийн эргийн хамгаалалтын албаны эрэн хайх, аврах багийнхан 17 хүний цогцсыг олсноос гадна Газар Дундын тэнгисийг Сицилийн хоолойгоор дамжин гатлах гэж оролдсон бичиг баримтгүй 1128 цагаачийг аварсан байна.

Италийн Тэнгисийн цэргийн хөлөг онгоц, Их Британийн “HMS Enterprise” хөлөг онгоц, Ирландын тэнгисийн цэргийн “Жеймс Жойс” эргүүлийн усан онгоц, Германы Далайн, тэнгисийн хяналт ТББ-ын хөлөг онгоц гэсэн дөрвөн хөлөг онгоц аврах ажиллагаанд оролцсон гэж “askanews” агентлаг мэдээлжээ. Цагаачид таван резинэн завь, ачааны усан онгоц, хоёр жижиг завин дээр хуваагдан суусан байжээ.

Умард Африк, Ойрхи Дорнодын хямралд өртөөд байгаа орнуудаас дүрвэн ирсээр буй бичиг баримтгүй хэдэн зуун мянган цагаач, дүрвэгсэд Европ тивд дүрвэгсдийн томоохон хэмжээний хямралыг үүсгээд байгаа билээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ