Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-07-19 02:21:46

Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар аймгийн ИТХ-ын хуралдааны тов зарлах тухай шийдвэр гаргаж аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн Анхдугаар хуралдааныг энэ сарын 19-ний өдөр буюу хуулийн хугацаанд нь багтаан хуралдуулахаар зарлажээ.

Хуралдаанаар аймгийн ИТХ-ын сонгууль явуулсан дүн, Шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай, Аймгийн ИТХ-ын даргыг сонгох тухай, Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох тухай, Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлууд багтсан байна. Уг хуралдаан аймгийн наадам эхэлсэн өдөр болж байгаа буюу наадмын ажиллагаа төв цэнгэлдэх хүрээлэнд 19-ний өглөөний 10 цагт эхлэж нээлтээ хийх бол үдээс хойш 14 цагт уг хуралдаан болох юм.

                                                                                                                                                    Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ