Энэтхэгт айлчилсан Монголын төлөөлөгчдийн дундаас халдвар илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-12-06 17:34:21

ШИНЭ ДЕЛИ. /Hindustan Times/. Энэтхэгийн Бихар мужийн Бодь Гаяа хотод хэд хоногийн өмнө зочилсон Монголын 23 төлөөлөгчийн нэгээс “COVID-19” халдвар илэрчээ. Тийнхүү халдвар илэрсэн төлөөлөгчийг Бодь Гаяад тусгаарлаж, түүнтэй ойр байсан Энэтхэгийн 20 иргэнийг шинжилгээнд хамруулсан байна.


Тодруулбал, Монголын төлөөлөгчдийг Бодь Гаяад ирэх үед “PCR” шинжилгээнд хамруулахад 22 гишүүний хариу сөрөг гарсан бол нэг хүнийх эерэг гарсан байна. “Халдвар илэрсэн эрэгтэйд шинж тэмдэг илрээгүй, түүнээс давтан шинжилгээ авахаар төлөвлөж байна. Одоогоор тэрбээр тусгаарлалтад байгаа бөгөөд тэндээ 10 хоног байрлана” гэж Бодь Гаяа сүмийн менежментийн хорооны дарга Абхишек Кумар Сингх мэдээлжээ.


Монгол Улсын УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй парламентын төлөөлөгчдийн баг Энэтхэгт 12 дугаар сарын 1-ний өдрөөс дөрвөн хоногийн айлчлал хийж, пүрэв гарагт /12 дугаар сарын 2/ Бурхан Буддагийн дурсгалт газрыг үзэж сонирхохоор тусгай нисэх онгоцоор Бодь Гаяад хүрэлцэн ирсэн юм. Ийнхүү хоёр өдөр айлчлах хугацаандаа төлөөлөгчид Монголын хийд, Буддагийн гэгээрэлд хүрэхийнхээ өмнө долоон жил бясалгаж байсан газарт зочилсон байна. Мөн баасан гарагт Бодь Гаяагаас явахынхаа өмнө ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Махабоди сүмд зочилж, Бодь модны дор залбирчээ. 

Холбоотой мэдээ