О.Оюунчимэг өсвөрийн жүдочдын тивийн аварга болов

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-12-06 11:25:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн өсвөр үе, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Ливан улсын Бейрут хотноо болж шилдгүүдээ шалгаруулав.


Энэхүү тэмцээний өсвөр үеийн ангилалд манай улсаас 7 эрэгтэй, 3 эмэгтэй нийт 10 тамирчин оролцож 1 алт, 2 хүрэл медаль хүртжээ.


Охидын 57 кг-ын жинд СХД-ийн спорт хороо, "Хаан хүнс импекс" дэвжээний тамирчин О.Оюунчимэг алт, +70 кг-д ХУД "Женко" клубийн тамирчин Б.Ням-Эрдэнэ хүрэл, хөвгүүдийн 55 кг-д зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчин Б.Жанцандорж хүрэл медаль тус тус хүртсэн байна.


Харин залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр ЧД-ийн спорт хорооны тамирчин Э.Хүслэн багтаа ганц хүрэл медаль авчирлаа.



Холбоотой мэдээ