Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх угаалгад 18 мянга гаруй мал хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-11-19 17:12:59

Завхан /МОНЦАМЭ/. Тус аймагт малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 1249.8 мянган малыг хамруулж 99.0 хувийн биелэлттэй байна.

Мал сүргийг паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 3500.0 мянган толгой мал хамруулах ёстой. Үүнээс угаалгад 1898,5 мянган мал, туулгалтад 1137.9 мянган малыг хамруулаад байна. Мөн боловсруулалтад 249.8 мянган малыг хамруулж 97,4 хувийн биелэлттэй байна. Мал эмнэлгийн ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээнд 1300,0 метр кв талбай хамрагдахаас 1105,0 метр кв талбай хамрагдаж 85 хувийн биелэлттэй байна гэж аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээлэв. 

Холбоотой мэдээ