“Булган цом-2021” спортын наадам болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-11-19 11:12:28

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын Тамгын газар “Булган цом-2021” спортын наадмыг энэ оны 11 дүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Булган суманд зохион байгуулна. Сагсан бамбаг, волейбол, олс таталт, ширээний теннисний төрлөөр 18-35 нас, 36-гаас дээш насны ангиллаар зохиох бөгөөд тус аймгийн харьяат иргэдийг оролцуулах юм. Мөн 50-иас дээш насны иргэдийн дунд софт волейболын тэмцээн зохиох аж.

Тэмцээнд оролцох баг, тамирчдад коронавирусний эсрэг вакцинд хамрагдсан байх, нотлох баримтыг мэдүүлэгт хавсаргах, халдвар хамгааллын дэглэмийг баримтлах шаардлага тавьсан байна.

Холбоотой мэдээ