Наадмаар 7600 автомашинд тусгай зөвшөөрөл олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-07-08 12:13:42

Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр нийт 7600 автомашинд  Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт нэвтрэх тусгай зөвшөөрөл олгох болсон талаар Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас мэдээлэв.

Тухайлбал “А” зөвшөөрлийг 400, “ДК” зөвшөөлийг 100, “Ж” зөвшөөрлийг 100 автомашинд олгоно. Харин “Г” -2000, “Шар-Ү” зөвгөөрөл 300ш, Ногоон-Ү”-700, “Улаан-М”-1000, “Цэнхэр М”-3000  зөвшөөрөл олгох аж.

Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худагт тусгай зөвшөөрөл зорчигч тээврийн хэрэгслээ доорх зааврын дагуу зогсоолд байрлуулах ёстой.

Төв цэнгэлдэх хүрээлэнд:

“А” “ДК” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд байрлах шинээр баригдсан 6 давхар автомашины зогсоолд байруулах юм.

“Г”, “Шар-Ү” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Нийслэлийн гудамж буюу Хурд хорооллын урд талд байрлах “СУРУГА МОНГОЛ” компанийн талбайд байрлана.

“Ж” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Гандийн гудамж буюу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн чанх хойно байрлах “Говийн Од” компанийн зогсоолд  байрлах юм.

Хүй долоо худагт:

“Ж”, “А”, “ДК”, Улаан “М” зөвшөөрөлтэй автомашинууд Хүй долоо худаг явах замаар явж тэмдэг бүхий 2 дахь уулзвараар баруун гар тийш эргэж тус тусын тэмдэг, тэмдэглэл бүхий үйлчилгээний тойргийн баруун урд байрлах авто зогсоолд байрлуулна.

“Г”, цэнхэр “М”, ногоон “Ү” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэлүүд эхний уулзвараар баруун гар тийш эргэж , үйлчилгээний тойргийн зүүн талд байрлах авто зогсоолд байрлана.

Улаан, цэнхэр өнгө бүхий “М”, ногоон “Ү” зөвшөөрлүүд нь зөвхөн Хүй долоо худагт,  “Шар-Ү” зөвшөөрөл зөвхөн Төв цэнгэлдэх хүрээлэнд үйлчлэх юм.

Зөвшөөрөл аваагүй иргэд Дүнжингарав болон Мишээл экспо төвийн зогсоолд автомашинаа байрлуулан Төв цэнгэлдэх рүү үнэ төлбөргүй автобусаар зорчих боломжтой аж.

Наадмын өдрүүдэд ЗЦГ,  Хууль сахиулах их сургууль, ЦЕГ-ын Лицензын төвийн 800 орчим алба хаагч замын хөдөлгөөн зохицуулах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах юм.

Зөвшөөрөл авах хүсэлтэй иргэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт хандаж, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ