УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд орууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд орууллаа.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар тус дэд хорооны бүрэлдэхүүнд орох хүсэлтээ энэ сарын 26-нд гаргасан байна. Уг хүсэлтийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 27-нд хэлэлцэж дэмжжээ. Түүнийг дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахыг чуулганы хуралдаанд оролцсон 44 гишүүний 63.6 хувь дэмжив.
Энэ үеэр УИХ-ын Н.Учрал, С.Бямбацогт гишүүн олон улсад Хүний эрхийн хорооны гишүүнээр парламентад олон жил ажилласан, хууль эрх зүйн өндөр мэргэшилтэй хүнийг ажиллуулдаг гэдгийг онцлов. Тиймээс ч энэ хороонд ажиллаж буй хүнийг олон улсад өндрөөр үнэлдэг гэдгийг дурдаад хүний эрхийг хамгаалахад хамтарч ажиллахаа илэрхийлэв.