Азийн танхимын болон тулааны спортын наадам дахин хойшиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-10-21 11:30:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн олимпын зөвлөл /АОЗ/-өөс зохион байгуулдаг Танхимын болон тулааны спортын наадам 2021 оны 3 дугаар сард болох байсан ч коронавируст цар тахлын улмаас нэг жилээр хойшилж, 2022 оны 3 дугаар сард товлосон.


Гэвч цар тахлын аюул холдох нь байтугай улам идэвхжсээр байгаа тул тус наадмыг дахин хойшлуулж, 2023 оны 11 дүгээр сард зохион байгуулах шийдвэрийг АОЗ-өөс гаргалаа.


Тайландын Бангкок, Чонбури хотууд хамтран зохион байгуулах энэхүү наадам 2023 оны 11 дүгээр сарын 17-26-нд явагдах урьдчилсан товтой байна. Тайландын Үндэсний олимпын хороо /ҮОХ/-ны хүсэлтээр дээрх шийдвэрийг гаргажээ. Тайландад мягмар гарагт Ковидын 9000 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.


Манай тамирчид тус наадамд спортын 27 төрлөөр оролцох боломжтой бөгөөд наадмын бүртгэл явагдаж байсан юм.

Холбоотой мэдээ