Төлөөлөгчид түр үнэмлэхээ гардан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-07-05 16:10:40

Аймгийн ИТХ-ын 2016 оны сонгуульд өрсөлдөн Нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөгчөөр сонгогдсон хүмүүст аймгийн Сонгуулийн хорооноос түр үнэмлэхийг нь гардууллаа.

Аймгийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр МАН-аас 25 төлөөлөгч, АН-аас 11 төлөөлөгч, бие даагч нэг төлөөлөгч сонгогдсон юм. Алтанбулаг сумаас Л.Өлзийцэнгэл, Баруунбүрэн сумаас Ж.Наранцэцэг, Баянгол сумаас Х.Даваахүү, Б.Энхбат, Ерөө сумаас М.Ганбаатар, Х.Мөнгөн, Жавхлант сумаас Ж.Отгондалай, Зүүнбүрэн сумаас Ж.Сайнцог, Мандал сумаас Б.Нарантуяа, С.Раднаабазар, Т.Сайнжаргал, Б.Цээпилдорж, С.Тулга, Б.Туяа, Ц.Эрдэнэчимэг, Орхон сумаас Г.Бат-Орхон, Орхонтуул сумаас П.Батбаатар, Б.Отгонбаяр, Сайхан сумаас О.Буянаа, А.Шоовдор, Б.Ганболд, Сант сумаас Д.Өлзийбадрах, Сүхбаатар сумаас Б.Орхон, Ш.Оргил, Д.Бадрах, Г.Бямбаа, Ч.Жамбалнямбуу, Г.Тунгалаг, Л.Ганболд, Н.Гэрэлт-Од, Түшиг сумаас Ц.Отгонтүйн, Хушаат сумаас Б.Пүрэвсүрэн, Хүдэр сумаас Д.Пүрэвдорж, Цагааннуур сумаас Ч.Жаргалсайхан, Ө.Чимэддорж, Шаамар сумаас М.Баярбаатар, Ж.Ганболд нар 2016-2020 онд Сэлэнгэ аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллана.  

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ