Сонгуулийн хорооны тогтоол гарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-07-04 20:12:09

Булган аймгийн санал авах байруудын дүнг нэгтгэхэд нийт 29665 иргэн санал өгсөн нь сонгууль өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн 75 хувьд хүрсэн учраас тус ИТХ - ын сонгуулийг хүчин төгөлдөрт тооцов.

Булган аймаг 33 мандаттай. Монгол ардын нам 22, Ардчилсан нам 11 суудал авсан.  Аймгийн ИТХ -ын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчийн нэрсийн жагсаалт болон, бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулж, аймгийн ИТХ-д өргөн мэдүүлж, нийтэд мэдээллэхийг аймгийн Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нарт даалгалаа.

                                                                                                                                          П.Батням

Холбоотой мэдээ