Мэдээллийн технологийн үндэсний паркийн мэргэжилтнүүд сургалт зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-09-14 17:44:39

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Мэдээллийн технологийн хүний нөөцийн ур чадварыг нэмэгдүүлэх” мэдээллийн технологийн инженерийн шалгалт /МТИШ/-ыг танилцуулах сургалт-уулзалт болов.

Мэдээллийн технологийн үндэсний паркийн мэргэжилтнүүд Говь-Алтай аймгийн ЗДТГ-тай хамтран “Мэдээллийн технологийн хүний нөөцийн ур чадварыг нэмэгдүүлэх” Mэдээллийн технологийн инженерийн шалгалтыг танилцуулах сургалт-уулзалтыг есдүгээр сарын 13-ны өдөр Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгад амжилттай зохион байгууллаа. 

Сургалтыг нээж Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Батзориг үг хэлсэн бөгөөд Дэлхийн улс орнуудад цар тахлын өвчлөл их байгаа тул Япон улсын мэдээллийн технологийн хөгжлийг дэмжих агентлагийн (IPA) менежер Mr.Masahiro Hiroguchi цахимаар холбогдон “MТИШ-ын талаарх танилцуулга”-ыг зочид төлөөлөгчдөд хүргэсэн юм. Энэхүү сургалтад төрийн байгууллагын албан хаагчид, сургууль, цэцэрлэгийн багш нар, хувиараа бизнес эрхлэгчдийн төлөөлөл нийт 150 гаруй хүн хамрагдаж, Японы мэдээллийн технологийн хөгжлийг дэмжих агентлагийн (IPA) Менежер MS.Ryoko Toyoda, МТҮП-ийн Төслийн удирдлага, сургалт, маркетингийн хэлтсийн дарга П.Наранцэцэг, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан,инженерчлэлийн сургуулийн багш Б.Батням нарын илтгэлийг сонслоо хэмээн тус аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.


Холбоотой мэдээ