Ахмадууд “Хишиг өдөр”-т оролцохдоо сэтгэл өндөр байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-07-02 13:59:13

Дархан-Уул аймгийн Нийгмийн Даатгалын хэлтсээс эрхлэн "Хишиг өдөр"-ийг  зохион байгуулав.

Энэ үеэр тэтгэврийн байцаагчаар тус хэлтэст он удаан жил ажилласан өндөр настан Ч.Чимэдцогзол, Т.Бямбадорж, Орлого шимтгэлийн байцаагчаар Ч.Энхтунгалаг, "Ус суваг" ХК-ны нягтлан бодогч Ж.Хишигжаргал, Эрүүл мэндийн даатгалын хамралт орлого хариуцсан байцаагчаар “Мандах” дээд сургуулийн нягтлан бодох гуравдугаар ангийн оюутан Д.Мөнгөнзул, Х.Хонгорзул нар ажиллаж “Нийгмийн даатгалын тухай хууль”, “Эрүүл Мэндийн даатгалын тухай хууль”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль тогтоомжийн дагуу иргэд, даатгуулагч, ажил олгогчдод зөвлөгөө мэдээлэл өгч нийгмийн даатгалын байцаагчийн үүргийг амжилттай гүйцэтгэлээ гэж тус хэлтсийн дарга н.Эрдэнэбилэг ярив.

Тэрбээр хэлэхдээ “Манай хэлтэс ийм ажлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирлээ. “Хишиг өдөх”-ийг зохион байгуулснаар хэлтсийн залуу ажилтнууд ахмадуудаасаа суралцаж тэднээс үлгэр дууриалал авдаг бол ахмадууд хуучин хийж байсан ажлаа дахин хийх их дуртай байдаг” гэв.

                                                                                                                                                       Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ