Зөрчлийн тоо багасчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРАймгийн хэмжээнд 2016 оны эхний хагас жилд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болон бусад зөрчил багасч, хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг урд онтой харьцуулахад 35 хувиар буурчээ.
Мөн хугацаанд зөрчил гаргасан 2453 тээврийн хэрэгслийг түр саатуулж, зөрчил гаргасан 4992 хүнийг 126.800.000 төгрөгөөр торгосон байна. Сонирхуулахад, Оны эхний хагас жилд замын цагдаагийн албан хаагчдын ажиллах нөхцөл бололцоог дээшлүүлж 2016 оны эхний хагас жилийн байдлаар замын хөдөлгөөнд тавих хяналт шалгалтад зориулж мотоцикль худалдан авчээ. Одоогийн байдлаар автомашин 2, мотоцикль 5 ширхэг, согтуурал тандагч багаж /драйгер/ 18, хурд хэмжигч багаж 1 ширхэг, бэлэн бус торгуулийн машин 3-ыг худалдан авч үйл ажиллагаандаа ашиглаж байна.
Б.Мөнхзул