Аврагчид таван иргэний амийг авран хамгаалжээ

Монголын мэдээ | Нийгэм
uransolongo49@gmail.com
2021-09-07 11:30:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын төв рүү зорчиж явсан 5 зорчигчтой “УАЗ-469” маркийн тээврийн хэрэгсэл Ховд голын усанд осолдсон тухай дуудлага Онцгой байдлын газарт энэ сарын 5-нд иржээ.


Тус дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчдыг хүрэлцэн очиход “УАЗ-469” маркийн суудлын автомашин хавцлын зассан замаар уруудаж байгаад жолооны механизм гацаж, 15 метрийн өндөр далангаас унаж, Ховд голд 10 метр урсаж, хажуугаараа тээглэн зогссон байдалтай байжээ.


Аврагчид шуурхай ажиллаж, 3 том хүн, 2 хүүхдийг аюулгүй газарт эсэн мэнд гаргаж, сумын Эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэн өгчээ. 


Аврах ажиллагаа явуулахад “Ховд” голын усны урсгалын хурд 2.5 м/с, гүн нь 1.5 метр, голын өргөн 115 метр, ёроолын байдал чулуурхаг, эргийн байдал намагтай байсан байна. 

Холбоотой мэдээ