Паралимпын тамирчид эх орондоо ирлээ

Монголын мэдээ | Нийгэм
uransolongo49@gmail.com
2021-09-07 10:10:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Паралимпын тамирчид өчигдөр 23:41 цагт Чингис хаан нисэх буудалд буулаа.


Монголчууд энэ удаагийн паралимпын наадамд буудлага, байт харваа, пауэрлифтинг, таеквондо, жүдо, хөнгөн атлетик гэсэн спортын зургаан төрөлд 11 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсон юм.


Паралимпын XVI наадамд хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдөх Монгол Улсын үндэсний шигшээ багийн эрэгтэй тугчаар жүдо бөхийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер /ОУХМ/ Аажимын Мөнхбат, эмэгтэй тугчаар байт харвааны тамирчин ОУХМ Дэмбэрэлийн  Сэлэнгээ нар томилогдсон билээ.


Мөн энэ удаагийн Паралимпд Монгол Улсын баг тамирчдаас пауэрлифтингийн спортоор Э.Содномпилжээ /107 кг/ алтан медаль хүртсэнээр 57 дугаар байрт бичигдээд байгаа юм.


ОУХМ Д.Сэлэнгээ, "Сэтгэгдэл өндөр байна. Миний хувьд анхны олимп байлаа. Тэмцээнд хүчтэй өрсөлдөгч нар их байлаа. Медаль авч чадаагүй ч гэсэн маш их туршлага хуримтлууллаа цаашдаа амжилтын төлөө зүтгэх болно" гэлээ.









Гэрэл зургийг Б.Чадраабал  


Холбоотой мэдээ