"Баянгол Зочид буудал", "Авто Импекс"-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-08-31 19:24:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 43 ХК-ийн 1.3 сая ширхэг хувьцааг 511 сая төгрөгөөр арилжив. Энгийн арилжаагаар 26 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 12 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Баянгол Зочид Буудал" (BNG+10.47%) болон "Авто Импекс" ХК (AOI+10.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Техник Импорт" (TEX-7.14%) болон "Монгол Савхи" ХК (UYN-5.80%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн  70,075 ширхэг нэгж эрхийг 41.5 сая төгрөгөөр арилжив. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 1 ширхэг үнэт цаасыг 100 ам.доллароор  арилжсан байна. ТOП-20 индекс 0.01 хувиар буурч, 42699.16 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,684,946,893,843.25 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ