Дадлагажигчаар явах хүсэлтэй 240 орчим иргэн бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-06-30 09:48:55

Япон улсад дадлагажигч ажилтнаар явахаар Булган аймагт  нийт 240-өөд  иргэн бүртгүүлснээс ихэнх нь буюу 50 орчим хувь нь МСҮТ  төгсөгчид бүртгүүлжээ.

Хөдөлмөрийн яамнаас зохион байгуулж байгаа Япон улсад дадлагажигч илгээхээр зохион байгуулсан хэлний бэлтгэлийн бүртгэл Булган аймагт 6 сарын 23 - наас эхлэн 5 өдрийн турш аймгийн Хөдөлмөрийн хэлтэст явагдлаа.

18-39 насны мэргэжлийн ур чадвар бүхий иргэд биеийн байцаалт болон их сургууль, коллеж, политехник, МСҮТ эсвэл сургалтын байгууллага төгссөн үнэмлэхээ авч очин бүртгүүлсэн байна. 

Япон хэлний сургалт нь Улаанбаатар хотноо үнэ төлбөргүй явагдах бөгөөд 2016 оны 8 сарын 1 - нд эхэлнэ.

                                                                                                    П.Батням

Холбоотой мэдээ