“Иргэнд ойрхон шүүх” мэдээллийн самбар талархал хүлээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-06-29 16:06:48

Сэлэнгэ аймгийн Шүүхийн тамгын газраас “Иргэнд ойрхон шүүх” мэдээллийн самбараа Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн сумдын Засаг дарга, түүний тамгын газрын дарга нарт гардуулан өглөө.

Тус шүүх иргэдийг мэдээ мэдээллээр хангах, шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор энэхүү "Иргэнд ойрхон шүүх” мэдээллийн самбарыг 2015 оны 11 дүгээр сараас эхлэн ажиллуулсан байна. Эхний самбараа тус хамт олон Сүхбаатар сумын 1, 3, 5, 8 дугаар багууд болон Сэлэнгэ аймгийн Дулаанхаан, Бугант тосгон, Хүдэр, Ерөө сумдад байрлуулан ажилласан байна.

Харин энэ удаа Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн суманд байршуулжээ. Тус самбараас иргэд шүүх байгууллагын мэдээллийг дэлгэрэнгүй олж авч байгаадаа талархалтай байгаа илэрхийлсэн хэмээн Сэлэнгэ аймгийн Шүүхийн тамгын хэлтсийн дарга н.Нямсүрэн хэллээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ