Горхи-Тэрэлжийн БЦГ-т наадмын өдрүүдэд 15 мянган тн хог хаяжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-08-03 11:37:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн иргэдийн хамгийн ихээр зорьдог амралт, аялал зугаалгын бүс болох Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолбор газарт БОАЖ-ын сайд Н.Уртнасан ажиллалаа.


Улсын баяр наадмын өдрүүдэд нийт 20 мянга орчим тээврийн хэрэгсэл Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрыг хамгаалалтын бүсэд нэвтэрчээ. Гурван зуу орчим мянган га талбайг хамаарсан тус газрын тулгамдсан асуудал нь аялагч, амрагчдын хаясан хог. Өнгөрсөн жил наадмын амралтын долоо хоногт 40 тн хогийг байгаль хамгаалагчид цэвэрлэсэн бол энэ жил 15 тонн хог цуглуулан зориулалтын цэгт хүргэжээ.


Сайд Н.Уртнасан ажлын ачаалал их байгаа тул байгаль хамгаалагчдын орон тоо, машин техникийг нэмэх шаардлагатайг харгалзан зарим асуудлыг газар дээр нь шийдэж, холбогдох албаныханд үүрэг өглөө. Тэрбээр, газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтын дагуу БОАЖ-ын сайдын 2021 оны А-95 тоот тушаалаар 24 зөвшөөрөл буюу 61,12 га газрын эрхийг цуцалсан. Цаашид хуулийн хэрэгжилтийг хангуулан, шаардлагатай арга хэмжээг үргэлжлүүлэн авахаа онцлов.

 

Холбоотой мэдээ