Хөрөнгийн биржид 15 ХК-ийн ханш өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 35 ХК-ийн 1.2 сая ширхэг хувьцааг 330.9 сая төгрөгөөр арилжив. Энгийн арилжаагаар 15 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 16 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" (JLT+10.00%) болон "Гермес центр" ХК (HRM+8.23%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол шуудан" (MNP-7.35%) болон "Жуулчин дюти фрий" ХК (SUL-4.88%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 12,733 нэгж эрхийг нийт 3 сая төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр хөрөнгөөр баталгаажсан 299 ширхэг үнэт цаас 89.6 сая төгрөгөөр арилжив. ТOП-20 индекс 0.6 хувиар буурч, 31850.57 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,915,357,699,734.94 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.