Гол усны аюулаас сэрэмжлүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-06-28 13:33:32

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас эрхлэн Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээг үндэслэж аймгийн нийт иргэдэд хандаж сэрэмжлүүлэг гаргаж зарлав.

Уг сэрэмжлүүлэгт ойрын өдрүүдэд тус аймгийн нийт нутгаар бороошиж энэ сарын 29-нд бороо үргэлжлэн ахиу хэмжээтэй орох ба зарим үед ширүүн аадар орох төлөвтэй. Мөн энэ сарын 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 27-28-нд төвийн аймгуудын зарим нутгаар, 29-нд ихэнх нутгаар, 27-29-нд зүүн аймгуудын нутгаар, 27-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаатай бороо орох тул гол мөрний усны төвшин нэмэгдэж үерлэх нөхцөл бүрдэхээр байна. Иймд ард иргэд амралт аялал, зугаалгаар явахдаа гол усны ойролцоо амарч зугаалахгүй, сонор сэрэмжтэй байх, бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлж ялангуяа Хараа голын усны төвшин нэмэгдэж байгаа тул баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж аюулгүй байдлаа хангахыг сэрэмжлүүлж байна” гэжээ.

Хараа гол нь Дархан хотын баруун хаяагаар урсдаг учир хотын иргэд, хүүхэд залуучууд голын усанд байнга ордог. Тиймээс бороо их орж голын ус  үерийн төвшинд хүрч байгаа тул ийм сэрэмжлүүлэг гаргажээ.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ