54 иргэнийг үерийн аюулаас авран хамгаалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-07-24 12:11:58
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Урд Тамирын гол дагуу буусан иргэдийн гэр үерт автсан дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид энэ сарын 22-ны өдөр шуурхай ажиллаж, 54 иргэнийг үерийн аюулаас авран хамгааллаа.
Мөн үерийн усанд автсан 2 автомашин, 15 гэрийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байна.

Урд, Хойд Тамирын голын ус үерийн аюултай түвшинд хүрсэн учир иргэн бүр хариуцлагатай байж, болзошгүй үер, усны аюулаас өөрийгөө болоод хайртай хүмүүсээ хамгаалахыг анхааруулж байна.
Аймгийн УЦУОШТ-өөс гаргасан голуудын үерийн талаарх мэдээллээр, энэ сарын 22-ны өдрийн 16.00 цагийн байдлаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Урд Тамир, Ихтамир сумын Хойд Тамир, Өлзийт сумын Орхон голуудын түвшин олон жилийн дунджаас 51, 42, 95 см-ээр тус тус нэмэгджээ.
Үерийн түвшнийг 10-55 см-ээр даван үерлэж байгаа тул голын эрэг дагуу суурьшин зусаж буй малчид, амарч буй иргэдийг үер усны аюулаас онцгойлон анхаарууллаа.
Холбоотой мэдээ