Сонгуулийн хуулийн хүрээнд тэнцвэрт байдлаа хадгалан ажилласан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-06-28 12:59:48

Сэлэнгэ аймгийн “Миний Монгол” ТВ сонгуулийн сурталчилгааны хугацаанд Сонгуулийн тухай хуулийг нягт баримтлан ажилласан байна.

Сонгуулийн сурталчилгааны үеэр тус телевизийн үйл ажиллагааг Харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай төхөөрөмжөөр хянасан байна. Тус телевизтэй УИХ-ын 25-р тойрогт АН-аас нэр дэвшигч С.Баярцогт, МАН-аас нэр дэвшигч Н.Оюундарь, бие даан нэр дэвшигч Ц.Эрдэнэбат нарын сонгуулийн штаб, мөн Сэлэнгэ аймгийн АН-ын сонгуулийн штаб, аймгийн ИТХ-д бие даан нэр дэвшигч А.Сарантуяа, аймгийн МАН-аас нэр дэвшигч С.Баянжаргал нарын сонгуулийн штаб хамтран ажиллажээ.  

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ