Өнөөдрийн байдлаар 18 аймгийн 168 сум хөл хорио тогтоогоод байна

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-07-02 15:06:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдварын тархалт нэмэгдэж, шинэ голомтууд үүсч байгаатай холбогдуулан өнөөдрийн байдлаар 18 аймгийн 168 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна. 

Тодруулбал,

1.Архангай аймгийн 19 сум бүгд

2. Хөвсгөл аймгийн 24 сум бүгд

3. Булган аймгийн 6 сум: Хутаг-Өндөр, Тэшиг, Могод,  Баян-Агт, Сайхан, Баяннуур

4. Төв аймгийн 4 сум: Лүн, Баян-Өнжүүл, Зуунмод, Батсүмбэр

5. Сүхбаатар аймгийн 5 сум: Онгон, Наран, Дарьганга, Баяндэлгэр, Асгат

6. Баянхонгор аймгийн 20 сум бүгд

7. Хэнтий аймгийн 18 сум бүгд

8. Дорнод аймгийн 5 сум: Халхгол, Матад, Булган, Гурванзагал, Хөлөнбуйр

9. Ховд аймгийн 2 сум: Манхан, Алтай

10. Дундговь аймгийн  10 сум: Сайнцагаан, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Өлзийт, Дэрэн, Эрдэнэдалай, Хулд, Адаацаг, Говь-Угтаал

11. Дорноговь аймгийн 14 сум бүгд

12. Сэлэнгэ аймгийн 5 сум: Баянгол, Түшиг, Мандал, Цагааннуур, Сүхбаатар

13. Увс аймгийн 7 сум: Давст, Малчин, Тэс, Зүүнхараа, Ховд, Завхан, Өмнөговь

14. Өмнөговь аймгийн 15 сум бүгд

15.Дархан-Уул аймгийн 2 сум: Дархан, Шарын гол

16.Баян-Өлгий аймгийн Булган сум

17.Завхан аймгийн 9 сум: Баянтэс, Тэлмэн, Ургамал, Сантмаргад, Отгон, Цагаанчулуут, Алдархаан, Идэр, Тэс

18.Говьсүмбэр аймгийн 3 сум бүгд иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна.

Иймд дээрх аймаг, сумд руу зорчих иргэд тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг анхааруулж байна.


Д.Урансолонго

Холбоотой мэдээ