Красноярскийн хязгаарт жуулчид руу баавгай дайрчээ

Дэлхийд | Байгаль орчин
Jargal.d@montsame.mn
2021-06-22 11:22:57

КРАСНОЯРСК. /TASS/. ОХУ-ын Красноярскийн хязгаарын "Ергаки" үндэсний цэцэрлэгт хүрээлэнд жуулчид руу баавгай дайрч, 16 настай нэг хүүхэд амиа алдаж, нэг хүн шархаджээ.


“13 хүний бүрэлдэхүүнтэй явж байсан жуулчдын баг руу баавгай дайрч хоёр хүн шархадсаны нэг нь (16 настай хүүхэд) нас барсан” гэж Оросын Онцгой байдлын яамны Красноярскийн хязгаар дахь Ерөнхий газар мэдээлсэн байна.


Онцгой байдлын яамны мэдээлснээр, одоогийн байдлаар аврагчид газар дээр нь ажиллаж байгаа бөгөөд жуулчдыг маршрутаас гаргаж байгаа аж.


"Ергаки" цэцэрлэгт хүрээлэн нь Красноярскийн хязгаарын өмнөд хэсэгт байрладаг бөгөөд 342 мянган га талбайтай байна.


Холбоотой мэдээ