Швейцар хязгаарлалтаа сулруулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЖЕНЕВ. /TASS/. Швейцар улс коронавирусний цар тахалтай холбоотой хязгаарлалтуудаа үе шаттайгаар сулруулж эхлээд байгаа юм.
Даваа гарагаас тус улсад зоогийн газрууд үйлчлүүлэгчдийг гадна талбайд төдийгүй дотор хүлээн авах боломжтой болжээ.
Холбооны зөвлөлийн шийдвэрээр 5 дугаар сарын 31-нээс байгууламж дотор 30, гадна талбайд 50 хүнийг оролцуулсан арга хэмжээг зохион байгуулахыг зөвшөөрчээ. Үүнээс гадна спортын уралдаан, тэмцээнүүдийг өмнө нь байгууламж дотор 50, гадна талбайд 100 хүртэлх хүн үзэх боломжтой байсан бол одоо энэ харьцаа 100, 300 болж тус бүр өөрчлөгджээ.
Танхимд цугларах оюутнуудын тоог хязгаарлахаа больсон ч заавал амны хаалт зүүх шаардлага хэрэгжсэн хэвээр байх юм. Швейцар, ЕХ-нд зөвшөөрөгдсөн вакцинаар тариулсан иргэд эрсдэл өндөртэй орнуудаас ирэхдээ тусгаарлагдах шаардлагагүй болжээ. Засгийн газрын дараагийн удаад 6 дугаар сарын 11-нд хязгаарлалтыг сулруулахаар төлөвлөж байна.
Швейцар, Лихтенштейний Хант Улсад цар тахал дэгдсэнээс хойш 693 мянга гаруй тохиолдол илэрч, нас барсан 102 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ.