Булган суманд халдвар авсан нэг хүний биеийн байдал маш хүнд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-05-22 21:29:41

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой комиссын шуурхай штабын эрүүл мэндийн алба коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар өнөөдрийн ээлжит мэдээллээ хийлээ. Сүүлийн 24 цагт халдварын нэг тохиолдол Булган суманд бүртгэгдсэн байна.

-Шинээр батлагдсан тохиолдол тус сумын 6-р багийн “Б” хэсгээс буюу “Цоожид” өрхийн эмнэлгийн ойролцоо газраас гарсан. Халдварын тохиолдлын ойрын харьцагчид 6-р багийн “Б” хэсэг, 1-р багт бүртгэгдсэн. Өвчтөний биеийн байдал маш хүнд эмчлүүлж байна гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа мэдээллээ.

Аймгийн хэмжээнд нийт 105 тохиолдол бүртгэгдсэнээс Сэлэнгэ суманд 48, Хутаг-Өндөрт 27, Булганд ес, Орхонд долоо, Тэшигт зургаа, Бүрэгхангайд тав, Бугат, Баян-Агт, Могод суманд тус бүр нэг батлагдсан байна. Эмчлүүлж эмнэлгээс гарсан 102 иргэн байна.

Өнөөдрийн байдлаар эмчлүүлж байгаа гурван хүний хоёрынх нь биеийн байдал хөнгөн, нэг нь маш хүнд байгаа аж.

Холбоотой мэдээ