“Eurovision” Роттердам хотноо эхэлж байна

Дэлхийд | Соёл урлаг
ayanzaya@montsame.gov.mn
2021-05-17 13:51:56

РОТТЕРДАМ. /Ria Novosti/. “Eurovision” олон улсын дууны уралдаан Нидерландын Роттердам хотноо ням гарагт албан ёсоор эхэлжээ.


Уралдаанд оролцохоор “Nieuwe-Meuse” голын эрэг дээр 39 орны 34 төлөөлөгчид цугларсан байна. Цар тахлын улмаас Нидерланд улсыг зорих боломжгүй сэтгүүлч, үзэгчдэд зориулж тэмцээнийг цахимаар шууд дамжуулан үзүүлэх аж.  


Улс орноо төлөөлж буй бүх хүн тэмцээнд ирж чадаагүй ч дийлэнх нь биечлэн оролцохоор Нидерландыг зорьсон байна. Харин хязгаарлалтын улмаас ирж чадаагүй зарим оролцогч тэмцээнд зайнаас оролцохоор болжээ. Тухайлбал, Австралийн оролцогч зохион байгуулагчид руу бичлэгээ явуулжээ. Харин Польш, Исландын төлөөлөгчдийн коронавирусний шинжилгээний хариу нь эерэг гарсан бол Румын, Мальта улсын уран бүтээлчид тусгаарлагдсаны улмаас тэмцээний нээлтийн ёслолд оролцож чадаагүй байна. 


Өнгөрсөн онд болох ёстой байсан “Eurovision” олон улсын дууны уралдаан цар тахлын улмаас хойшлогдож, энэ сарын 18-22-нд Роттердам хотын “Ahoy” тайзнаа зохион байгуулагдахаар болсон юм.

Холбоотой мэдээ