Хятадын сансрын аппарат Ангаргийн гадаргуу дээр амжилттай буужээ

Дэлхийд | Технологи
ayanzaya@montsame.gov.mn
2021-05-15 10:44:12

БЭЭЖИН. /Xinhua/. Ангараг гаргийг судлах “Тяньвэнь-1” аппарат амжилттай газардсан тухай БНХАУ-ын Сансар судлалын үндэсний газар мэдээлжээ.


Энэ явдал нь Хятад улс сансрын зонд өөр гариг дээр газардуулсан анхны тохиолдол болсон гэдгийг “Xinhua” агентлаг цохон тэмдэглэв. “Жужун” гэж нэрлэсэн ангарагнаа явагч нь хөрс, ионосфер, уур амьсгалыг судлах юм.


“Тяньвэнь-1” гараг хоорондын станцыг Хайнань мужийн Вэньчан сансрын буудлаас 2020 оны долоодугаар сарын 23-нд “Чанжэн-5” пуужингаар хөөргөж, хоёрдугаар сард Ангарагийн тойрог замд орсон юм. 

Холбоотой мэдээ