УОК-ын Шуурхай бүлэг Өмнөговь аймагт ажиллаж байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-05-11 15:06:15
Өмнөговь /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын даргын тушаалаар ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын тасгийн дарга Ж.Дамдинсүрэнгээр ахлуулсан ТЕГ, ХӨСҮТ, АТҮТ-ийн холбогдох дарга, мэргэжилтнүүдээс бүрдсэн Шуурхай бүлэг Өмнөговь аймагт ажиллаж байна.
Шуурхайн бүлэг цаг үеийн нөхцөл байдалтай танилцан, аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүнтэй уулзаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл солилцлоо. Мөн дэлхий нийтийг хамарсан цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, хариу арга хэмжээ, тандалт судалгааны талаар арга зүйн зөвлөгөө өгөв.

Холбоотой мэдээ