Йеменд хуримын үеэр 130 гаруй хүн амь үрэгджээ

Дэлхийд | Нийгэм
dorjkhand@montsame.mn
2015-09-30 11:47:05

САНА. /ВВС/.  Йеменд хуримын үдэшлэгийн үеэр агаараас цохилт өгсний улмаас 131 хүн, тэдний дотор, хүүхдүүд амь үрэгджээ.

Тус улсын засгийн газраа эсэргүүцэгчдийн агентлагийн мэдээлснээр, энэ долоо хоногийн даваа гарагт Мокха хотын ойролцоох нэгэн тосгонд хоёр майхан хүн халдлагад өртсөн байна.

Йеменд босогчид болон Ерөнхийлөгч Абд-Раббу Мансур Хадигийн засгийн газрын хүчнийхний хооронд ширүүн тулаан болж байгаа билээ.

Нийслэл Сана хотыг булаан эзэлсэн сөрөг хүчнийхний эсрэг Саудын Арави тэргүүтэй Арабын улсуудын эвсэл зургаан сар гаруйн өмнөөс агаараас цохилт өгч эхэлсэн юм.

 “Тус бүсэд эвсэл сүүлийн хэд хоногт ямар ч ажиллагаа явуулаагүй” гэж эвслийн албан ёсны төлөөлөгч, бригадын генерал Ахмед Аль-Ассери хэлэв.

НҮБ-ын мэдэгдсэнээр, энэ оны гуравдугаар сараас хойш Йеменд агаарын цохилт болон халдлагад 2355 хүн өртөн амь үрэгджээ.

Сана хотыг чөлөөлөхийн тулд Йемений засгийн газрын болон Арабын улсуудын хуурай замын цэргүүд ажиллагаа явуулж байгаатай холбоотойгоор энгийн номхон иргэд амь үрэгдэх нь нэмэгдэж буйд хүмүүнлэгийн байгууллагууд түгшиж байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд