Таван хүүхэд коронавируст халдвараар өвчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-04-21 14:39:01

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд таван хүүхэд коронавируст халдвараар өвчлөөд байна. Энэ нь гэр бүлийн хүрээнд халдвар тархаж буйн үр дагавар гэдгийг тархвар судлаач эмч анхаарууллаа. Дээрх хүүхдүүдийн ойрын хавьтал болсон хүүхдүүдээс авсан эхний шинжилгээ сөрөг гарсан гэв.

Тиймээс иргэдийг хөл хорионы хугацаанд гэртээ байх, гэрийн халдваргүйтгэл, агаар сэлгэлтийг тогтмол хийх, шаардлагатай тохиолдолд гэрийнхээ ойролцоох эмийн сан, хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэх, гаднаас авсан бараа бүтээгдэхүүнээ ариутгах, дархлаа дэмжих хүнсний бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэх, сайн унтаж амрах, орцоор орж, гарахдаа амны хаалт хэрэглэхийг зөвлөлөө.

 

Холбоотой мэдээ