Пара хөнгөн атлетикийн тамирчид дөрөв дэх удаагаа улсын аварга боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-06-16 22:06:33

МБАТ-ний 14 дүгээр их наадмын Пара хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Дархан-Уул аймгийн баг тамирчид уг тэмцээнээс гурван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж багийн дүнгээр нэгдүгээр байр эзлээд иржээ.

Энэ тухай аймгийн Биеийн тамир, Спортын газраас сэтгүүлчдэд мэдээллээ. Уг тэмцээнд нийт 16 аймаг, нийслэлийн таван дүүрэг, 21 байгууллагын 250 гаруй тамирчидтай өрсөлдсөнөөс тус аймгийн баг тамирчид дөрөв дэхь удаагаа улсын аварга баг болсон нь энэ юм.

Тус аймгийн Пара хөнгөн атлетикийн тамирчдын баг нь 2013, 2014, 2015 онуудад дараалан “Улсын аварга баг”-аар шалгарч байжээ.

                                                                                                                                                    Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ