Иргэн, хуулийн этгээдийн 98 бүтээлд патент олгожээ

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-04-13 13:51:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оюуны өмчийн газрын мэдээллээр, улсын хэмжээнд энэ оны эхний улиралд шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент авахаар 133 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргалаа.

Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 34 (34,3 хувь)-өөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Шинэ бүтээлд олгосон патент (давхардсан тоогоор)-ыг олон улсын ангиллаар авч үзвэл, 23 нь хүний хэрэгцээг хангах зүйл, 19 нь хими, төмөрлөг, 9 нь физик, 8 нь механик, гэрэлтүүлэг, дулаан, шахуурга, хөдөлгүүр, зэвсэг тэсрэх бодис, 16 нь бусад ангилалд хамаарч байв. 


Монгол Улсын хэмжээнд оны эхний улиралд барааны тэмдгийн эрхийн хамгаалалт авахаар 1140 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргав. Мэдүүлсэн барааны тэмдгийн 412 ( 36,1 хувь) нь Мадридын хэлэлцээрийн дагуу Монгол Улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдүүлэг аж. 

Холбоотой мэдээ