Аймгийн засаг дарга Д.Тогтохсүрэн залуучуудтай уулзлаа

ОРОН НУТАГТ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-06-16 09:15:01

Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн Арвайхээрийн залуучуудтай уулзалт зохион байгууллаа. Залуус энэ үеэр МАН-ын мөрийн хөтөлбөрт залуучуудын талаар юу гэж тусгагдсан байгааг сонирхож, түүнийг өөрсдийнх нь төлөө юу хийхийг асууцгааж байв.

Өвөрхангай аймгийн хэмжээнд нийт хүн ам 112774 байгаагаас 36,8 хувь буюу 41478 нь 15-35 насны залуус байна. Төрийн албанд 5204 хүн ажиллаж байгаагийн 56,7 хувийг 20-40 насны залуус эзэлж байгаа бол 28,4 мянган малчны 10,8 мянга нь 16-35 насны залуу малчид байна. Мөн 1799 бүртгэлтэй ажилгүйчүүдийн 56.1 хувь буюу 1011 нь 16-35 насны залуучууд байгаа юм.

МАН-ын хөтөлбөрт залуучуудын талаар өрхийн орлогыг нэмэгдүүлж, залуучуудыг сургаж дадлагажуулан ажлын байраар хангах, гадаадаас авдаг ажиллагсдын тоог 50 хувь бууруулж залуучуудаа ажлын байраар хангах, залуу гэр бүл болон 4-өөс дээш хүүхэдтэй гэр бүлийг эхний ээлжинд түрээсийн журмаар байртай болгох заалт тусгагдсан болохыг Д.Тогтохсүрэн дарга залуучуудад хандаж хэллээ. Эдгээр заалт тус бүрийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаас гадна нутаг орон, ард түмэн, залуу үеийн амьдралаа сайн мэддэг хүний хувьд мөрийн хөтөлбөрт  хязгаарлагдахгүйгээр боломжтой бүхнийг шийднэ гэж байв. Түүнийг залуучуудыг цаг ямагт дэмжиж санал хүсэлтийг нь хүлээн авч байдаг, 2016 оны “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, олон ажил хйиж байгаа хэмээн цуласан олон ам сайтай байсан юм.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ