"Хамгаалах малгай" хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-06-15 18:59:10

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын цагдаагийн тасгаас "Хамгаалах малгай"- хэсэгчилсэн арга хэмжээ  зохион байгууллаа.

Замын хөдөлгөөнд оролцож байсан нийт 84 мотоциклийг шалгахад хамгаалах малгай өмсөөгүй 18 жолооч таарлаа. Тэдэнд хамгаалах малгай өмсөх талаар хугацаатай сануулга өгч заагдсан хугацаанд хамгаалах малгайтай болсон байх баталгаа гаргуулсан байна. Мөн хамгаалах хэрэгслийг хэрэглэхийн давуу талыг танилцуулж мэдээлэл хийлээ. Эрхийн үнэмлэхгүй мотоцикль жолоодсон 21 хүнийг "А "зэрэглэлийн үнэмлэх олгох сургалтанд хамруулах ажлыг сумандаа зохион байгуулахаар аймгийн батлан хамгаалах туслах нийгэмлэгийн холбогдох алба хаагч нартай ярилцан төлөвлөж байна.

                                                                                                                                          П.Батням

Холбоотой мэдээ