Орон нутгийг зорих иргэдийг шинжилгээнд хамруулах цэгийн байршил

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-05 14:22:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөө орон нутагт хүнс, шатахуун, малын өвс, тэжээл тээвэр, уул уурхай, газар тариалан, эрүүл мэнд, буяны ажил зэрэг зайлшгүй шалтгаанаар зорчих иргэдийг PCR шинжилгээнд хамруулах явуулын цэгийн байршлыг танилцууллаа.

Үүнд:


-СХД-ийн 32 дугаар хороо “Авто худалдааны төв”


-“Буянт-Ухаа” спортын ордон


-БЗД-ийн 8 дугаар хороо “Баянзүрх” авто оношилгооны төв


Дээрх шалтгаанаар хөдөө орон нутагт зорчих иргэд нь иргэний үнэмлэх, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр зэрэг баримт бичгийг бүрдүүлнэ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээлэв.

 

Холбоотой мэдээ