Төрийн албаны шалгалтад 264 хүн бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-03-11 11:58:27

Сүхбаатар /МОНЦАМЭ/. 2021 оны нэгдүгээр ээлжийн төрийн албаны ерөнхий шалгалтад орохоор нийт 264 иргэн бүртгүүлжээ. Шалгалт энэ сарын 12, 13-ны өдрүүдэд болно. Шалгалтын бүртгэлийг цахимаар хийсэн байна.

Шалгалтын байранд тогтсон хугацаанд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан, нэг ээлжинд 25 хүнтэй байхаар төлөвлөжээ. Шалгалтын үйл явцад төрийн албаны салбар зөвлөлөөс гадна мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж ажиллах аж. 

Холбоотой мэдээ