Залуучуудын өдөртэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-03-09 14:00:34

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Залуучуудын холбооны санаачилгаар сар бүрийн 25-ны өдрийг Залуучуудын өдөр болгон зарлажээ. Энэхүү тогтоолын төслийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 3 дугаар сарын 5-ны өдрийн хурлаар баталсан байна.

Залуучуудын өдөртэй болсноор тухайн өдөр бүрт холбооны зүгээс сарынхаа үйл ажиллагааг тайлагнах, залуучуудынхаа дуу хоолой, үзэл бодлыг чөлөөтэй сонсох нээлттэй өдөр бий болно гэсэн үг. Мэдээж бусад өдрүүдэд ч холбооны үйл ажиллагаа үргэлжлэх хэдий ч жирийн залуус маань зөвхөн сар бүрийн 25-нд бидэнд ханддаг, өөрийн асуудлаа хэлэлцдэг, тогтмол өдөртэй болох юм. Мөн бидний зүгээс тухайн өдөр худалдаа үйлчилгээний байгууллагууд хямдралтай үйлчлэх, спорт заалууд үнэ төлбөргүй байх зэрэг асуудлыг ажил хэрэг болгохоор төлөвлөж байна. Цаашид энэ өдрийн хүрээнд төлөвлөсөн олон ажил байна гэж аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Ц.Өлзийжаргал хэллээ. 

Холбоотой мэдээ