Сүхбаатар аймгийн эмэгтэйчүүдийн тухай сонирхолтой статистик

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-03-09 13:17:04

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Статистикийн хэлтсээс орон нутгийн эмэгтэйчүүдийн тухай сонирхолтой статистик мэдээг авлаа. Тус аймгийн нийт хүн амын 31,9 мянга нь эмэгтэй. Тэдний зургаан хүн тутмын нэг нь дээд боловсролтой бол 11,2 мянга нь одоогоор ажил хөдөлмөр эрхэлдэг аж. Харин 7,2 хувийг өрх толгойлсон эмэгтэйчүүд эзэлж байна.

Нийт эмэгтэйчүүдийн 50,5 хувь нь төвд, 49,5 хувь нь хөдөө амьдарч байна. Тэдний  31,2 хувь нь аймаг, сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсон төлөөлөгч байгаа юм. Энэ нь өнгөрсөн жилүүдээс харьцангуй өндөр үзүүлэлт бөгөөд 2020 оны шат шатны сонгуулийн үр дүн гэв.

Сүхбаатар аймгийн эмэгтэйчүүд дунджаар 24-25 насандаа гэр бүл зохион, 2-3 хүүхэд төрүүлж, 78 насалдаг аж. 

Холбоотой мэдээ