Малчид, тариаланчдад трактор зээлээр олгож эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-06-10 23:02:34

Дархан-Уул аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газраас хөдөө аж ахуйн зориулалттай тракторыг малчид, тариалан эрхлэгчдэд олгож байна.

Энэ талаар Газар тариалан хариуцсан ерөнхий мэргэжилтэн, аймгийн Ерөнхий агрономич н.Нэмэхбаяр, Газар тариалангийн зориулалтаар ХААЯ-ны сайд, аймгийн Засаг даргын хамтын ажиллагааны гэрээний дагуу газар тариалан болон мал аж ахуй эрхлэгчдэд зээлээр олгох ажлыг зохион байгуулж байна. Манай аймгийн хэмжээнд нийт 150 трактор ирэхээр батлагдсан. Яг одоо Хонгор сумын иргэдэд 30 трактор олгож байна. Ямар ч урьдчилгаа төлөхгүй, харин нийт төлбөр болох таван сая төгрөгийг дөрвөн жилд хувааж төлөхөөр гэрээ байгуулж байгаа гэлээ.

Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжаар, Хонгор суманд 50, Орхон, Шарын гол суманд тус бүр 30 трактор өгөх бол үлдсэнийг нь Дархан суманд олгох хуваарь гаргажээ.

                                                                                                          Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ