ЭЕШ-тай холбоотой мэдээллийг шалгуулагчийн цахим хаягаар илгээнэ

Монголын мэдээ | Боловсрол
192@montsame.mn
2021-02-25 16:49:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2021-2022 оны хичээлийн жилд их, дээд сургуульд элсэн суралцагчдаас авах ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр эхэлж буйтай холбогдуулан шалгуулагчийн бүрдүүлэх материал, бүртгэлийн талаар БШУЯ-ны Боловсролын үнэлгээний төвийн шалтгалтын бүртгэл хариуцсан мэргэжилтэн Н.Тунгалагтуяа мэдээллээ. 


ЭЕШ-д бүртгүүлэхдээ шалгуулагч иргэний үнэмлэх, сүүлийн 3 сарын дотор авахуулсан 3х4 харьцах хэмжээний, арын дэвсгэр нь цайвар цулгай өнгөтэй цээж зураг шаардлагатайг хэллээ. Мөн шалгуулагч өөрийн и-мэйл хаягтай байх шаардлагатай. Учир и-мэйл хаягаар шалгалтын сэдэв, даалгавар зэрэг мэдээллийг илгээх юм байна. Нэг шалгалт 5,800, батламж 700 төгрөгийн үнэтэй бөгөөд төлбөрийг ямар ч банкны картаар төлөх боломжтойг тэрээр мэдээллээ. Карт нь заавал тухайн шалгуулагчийн нэр дээр байх шаардлагагүй.


Өмнөх онд төгссөн шалгуулагч Улсын бүртгэлийн газар хандан мэдээллээ өөрчлүүлж засуулах шаардлагатайг хэллээ. Учир нь шалгуулагчийн овог, нэр, регистрийн мэдээлэл зөрсөн тохиолдолд сургуулийн сургалтын албанд хандсанаар Боловсролын үнэлгээний төвд мэдээлэл засагдан очих аж. Өмнөх жилийн төгсөгчид хувийн мэдээлэл зөрсөн бол заавал улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж байж дараа нь үнэлгээний төв дээр засагдах боломжтой юм байна. 


Холбоотой мэдээ