Гэрийн хаягаар очиж шинжилгээ авч дуусчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-02-18 15:16:20

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд Улаанбаатар хотоос ирсэн бүх иргэний гэрийн хаягаар очиж шинжилгээ авч дуусчээ.

Энэ сард нийслэлээс ирсэн 1351 иргэний PCR шинжилгээг гэрийн хаягаар нь очиж авахад хариу бүгд сөрөг гарсан. Тиймээс өнөөдрөөс давтан шинжилгээг "Шинжилгээ авах цэг"-т авч эхэлнэ гэв. Өчигдрийн байдлаар Дорнод аймагт 175 иргэн гэрийн тусгаарлалтад байна. Гэрийн тусгаарлалтад байгаа иргэд утсаар олгосон цагийн дагуу шинжилгээ авах цэгт өөрөө очиж, давтан шинжилгээнд хамрагдана.

Холбоотой мэдээ