П.Наранхүүд туслах хандивийн аян үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-06-08 19:18:32

Дархан-Уул аймгийн Дархан сумын Нэгдүгээр багийн иргэн П.Наранхүү нь БНСУ-д 120 сая төгрөгийн өртөгтэй нуруу нугасны мэс засалд орохоор болсон тул аймгийн ЗДТГ-ын Нийгмийн Хөгжлийн хэлтсээс төрийн болон төрийн бус байгууллагуудад хандаж эмчилгээнийх нь зардалд хандив өгөхийг хүсчээ.

Уг хүсэлтийг “Хаанчлалын Дархан Түншлэл” ТББ хүлээн авч өнгөрсөн 14 хоногийн турш гишүүдийнхээ дунд хандивын аян өрнүүлэв. Сайхан сэтгэлт хүмүүсийн хандиваар цугларсан 551 мянган төгрөгийг тус ТББ-ийн тэргүүн С.Энхтайван. НХХ-ийн мэргэжилтэн н.Мөнхсүрэн нар П.Наранхүүгийн ээж Х.Батаа гуайд гардуулж өгөхөд тэрбээр талархсанаа илэрхийлээд “Сэтгэлээрээ өгсөн тусламж хандив хамгийн үнэтэй нь байдаг. Та нар ийм тусламжийг өглөө” гэв. Хандивын аян үргэлжилж байна.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ