Баян-Өлгий аймгийн ИТХ-д нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-06-08 02:17:11

Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хороо тус аймгийн 2016 оны ИТХ-ын сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн нэр дэвшигч нарт Сонгуулийн хуулийн дагуу үнэмлэхийг  нь гардууллаа.

Баян-Өлгий аймгийн ИТХ-ын 25 тойргийн 39 мандатад МАН-аас 39,  АН-аас 39, МАХН-аас 15, ХҮН-аас 2,  бие даан 12 нэр дэвшигч өрсөлдөхөөр болсон юм.

Ингээд Баян-Өлгий аймгийн хэмжээнд нийт 107 нэр дэвшигч өрсөлдөхөөр үнэмлэхээ гардаж авлаа.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ