Улаанбаатар хотоос ирсэн зарим иргэнийг буцааж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-01-29 11:11:18

Сүхбаатар /МОНЦАМЭ/. 01 дүгээр сарын 26-ны татан авалтаар Сүхбаатар аймагт ирсэн зарим иргэнийг Улаанбаатар хот руу буцаах ажлыг эхлүүлжээ.

Тодруулж хэлбэл 01 дүгээр сарын 28-ны орой Баяндэлгэр, Түвшинширээ, Онгон сумаас нийт есөн машинаар 16 иргэнийг буцаасан байна. Ингэхдээ тус иргэдийг Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн зааг нутаг болох Давсанбадрахын пост дээр түргэвчилсэн шинжилгээнд хамруулахад дахин хоёр иргэний хариу эерэг гарчээ.

Одоогоор тухайн иргэдийн PCR шинжилгээг авч, Дорнод аймаг руу илгээгээд байгаа аж.  

Дээрх иргэдийг халдвар авсан болон тэдний ойрын хавьтагчид байх магадлалтай гэж үзэн ийнхүү Улаанбаатар хот руу буцааж байгаа юм байна.


Холбоотой мэдээ