Швейцарьчууд сар бүр 2500 доллар авахаас татгалзлаа

Дэлхийд | Сонин хачин
dorjkhand@montsame.mn
2016-06-06 12:20:47

ЖЕНЕВ. /Sputnik/. Швейцарийн сонгогчдын 77 орчим хувь нь сард 2500 доллар олгох “Бүх нийтийн үндсэн орлого” /Universal Basic Income/ санаачилгыг дэмжсэнгүй.  Тус улсад ням гарагт бүх нийтийн санал асуулга болсон байна.

 Уг санаачилгад ажил хийдэг, хийдэггүй эсэхээс үл хамааран Швейцарийн бүх насанд хүрсэн иргэдэд сар тутам ямар ч болзолгүйгээр 2500 долларын мөнгөн тэтгэмж өгч байхаар тусгасан байжээ. 2016 оны эхээр уг санаачилгыг гаргасан хүмүүсийн ярьснаар, “Бүх нийтийн үндсэн орлого”-ыг  олгох нь Швейцарьт амьжиргааны өртөг өндөр байдагтай холбоотой аж. Харин ийм санаачилга нь тус улсын эдийн засгийг сулруулна гэж энэ саналыг эсэргүүцэгчид, тэдний дотор засгийн газрынхан үзэж байна.

Албан ёсны мэдээнээс үзвэл, сонгогчдын 76.7 хувь нь уг санаачилгыг дэмжээгүй бол 23.1 хувь нь дэмжжээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ