“Telegram” хүчирхийлэлд уриалсан нийтлэлийг хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-19 11:14:28

МОСКВА. /TASS/. АНУ-д эмх замбараагүй байдал дэгдэх үеэр хүчирхийлэлд өдөөн турхирсан хэдэн зуун уриалгыг нийтлэхийг зөвшөөрөөгүй хэмээн “Telegram” үйлчилгээг үүсгэн байгуулагч Павел Дуров мэдэгджээ.  


Telegram”-г хөгжүүлэгчдийн баг нэгдүгээр сарын эхээр АНУ-ын иргэдийн олон нийтийн үйл ажиллагаатай холбоотой олон мэдэгдлийг авсан. Бид хүчирхийлэлд өдөөн турхирсан сувгуудыг таслан зогсоож, шийдэмгий алхам хийсэн. Тийнхүү хүчирхийлэлд уриалсан хэдэн зуун уриалгыг нийтлэхийг зөвшөөрөөгүй” гэж тэрбээр мэдэгдсэн байна. 


“АНУ хэрэглэгчид нийт хэрэглэгчийн 2 хүрэхгүй хувийг эзэлдэг хэдий ч бид нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна. Бид тайван жагсаал цуглаан, хэлэлцүүлгийг дэмжиж байгаа хэдий ч хүчирхийлэлд турхирсан нийтлэл түгээхийг хориглоно” хэмээн Дуров цохон тэмдэглэв.


Сүүлийн үед “Telegram” хэрэглэгчдийн тоо огцом нэмэгдсэн тухай “NBC” телевиз мэдээлсэн юм. Эдгээр хэрэглэгчийн дунд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын дэмжигчид байжээ. 

Холбоотой мэдээ